БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хурал өнөөдөр /2022-12-13/ 51,8%-ийн ирцтэйгээр цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн.

Үүнд:
-Баянгол дүүргийн 2023 оны төсөв батлах тухай
-Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх тухай
-Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт танилцуулах тухай хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүллээ.





