БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ц.Түмэндэмбэрэл даргатай Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурал өнөөдөр /2022-12-13/ цахим болон танхимаар 55%-ийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
-Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх тухай- Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр
-Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагааны тухай- Дарга Г.Батбаяр
-Баянгол дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тухай- Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар
-Баянгол дүүргийн Засаг даргаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан хөрөнгө дэмжлэгийн үйл ажиллагааны тухай-
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар хэлэлцүүлэх асуудлын дагуу тайлагнасан.
Хуралдаанаар гарсан санал, дүгнэлтийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаад хүргүүллээ.