Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тайлангийн өргөтгөсөн хурал зохион байгууллаа. 
Уг зөвлөлийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга удирддаг бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх, прокурор, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг юм.
uploaded picture

Хурлаар:

-Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2023 онд гүйцэтгэхээр төлөвлөж буй онцлог ажил,

-Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагуудын гэмт хэрэг, зөрчил, хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүргийн 2022 оны нөхцөл байдал,

-Бусад салбарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тус тус хэлэлцэн, Салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлийг холбогдох байгууллагад үүрэг болгосон.

uploaded pictureТайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-оо шалгаруулан, шагнаж урамшууллаа.

 

-Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан “Баянгол дүүргийн Цагдаагийн газар”-ыг энэ оны "Шилдэг байгууллага"-аар шалгаруулан шагнасан.

 

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, ард иргэдийн амар тайван байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах чиг үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 6 албан хаагчид өргөө цагаан гэр гардууллаа.

uploaded picture

 Түүнчлэн Шүүх, Прокурор, Цагдаа, Онцгой байдал, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсээс хамт олноо хошуучлан ажилласан нийт 19 алба хаагчийг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.