"ЦУСНЫ ДОНОРЫН ҮНДЭСНИЙ ӨДӨР”
Жил бүрийн 01 дүгээр сарын 03-ны өдрийг “Цусны донорын Үндэсний өдөр” болгосноос хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэхүү өдөрт Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдлээ.
Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
#Хэзээ: 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00-13:30 цагт
#Хаана: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 давхрын Иргэний танхимд.
Цус өгөхөөс өмнө анхаарах зүйлс:
6 цагаас дээш унтаж амарсан байх
Шингэн зүйл ердийнхөөс илүү уух
3 хоног согтууруулах ундаа хэрэглээгүй байх
Өнгөтэй ундаа, жүүс уугаагүй байх
Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх
Өөх, тос ихтэй хоол хэрэглээгүй байх
Эм, тариа 1 сарын хугацаанд хэрэглээгүй байх