Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа 2023 оны ажлын эхний өдрийг дүүргийн 97-гоос дээш өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж эхлүүллээ.
Дүүргийн хэмжээнд 97-103 насны 15 өндөр настан өдгөө залуус, үр хойчистоо сургаал зөвлөмжөө хайрлан, эрүүл саруул, энх тунх аж төрөн суугаа юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа

19 дүгээр хорооны ахмад настан Раалахын Жавзан /99 настай/

10 дугаар хорооны ахмад настан Оролжавын Цэрэнчимид /100 настай/

1 дүгээр хорооны ахмад настан Сандагын Жигмэдсүрэн /100 настай/

25 дугаар хорооны ахмад настан Цэений Дулам /102 настай/ эдгээр ахмад настнуудтай биечлэн уулзаж, шинэ оны мэнд хүргээд “Ахмад настны тухай хууль”-д заасны дагуу төрийн үйлчилгээг ахмадуудад хүргэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар, иргэдийн амьжиргаа, нийгмийн хангамж, нөхцөл байдал ямар байгаа тухайд санал сэтгэгдлийг нь сонсож, гарын бэлгээ гардууллаа.