Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА “НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ”-ИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ИТХ-ЫН ДАРГА “НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ”-ИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр /2023-01-18/ Б.Гэрэлгуа даргатай Баянгол дүүргийн “Насан туршийн боловсролын төв”-ийн хамт олныг хүлээн авч уулзлаа.

Насан туршийн боловсролын төв нь дүүргийн бүх насны иргэдийн хөгжилд адил тэнцүү анхаарч, соён гэгээрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг онцгой байгууллага юм.

Өнөөдрийн уулзалтаар хөл хорионы жилүүдийн ажил үйлчилгээ, тулгамдсан асуудлын талаар, мөн 2023 оны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, ИТХ-ын Ажлын албатай хамтарч хороодын иргэний танхимаар дамжуулан иргэдийн хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалт,  мэдээллийг  олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн тус төвд биечлэн ирж үйлчилгээ авах боломжгүй иргэдэд сургалт, үйлчилгээг цахим хэлбэрээр, хүртээмжтэй хүргэх талаар зөвлөлдсөн юм.

Тэрээр “Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв 18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладгаас мэргэжлийн 8 багш өдөр тутмын сургалт, төлөвлөгөө, хүний хөгжлийн үйл ажиллагааг өндөр түвшинд авч явж буй нь сайшаалтай”-г онцоллоо.

Хойшид судалгаа шинжилгээ иргэдийн хүсэлтэд суурилсан чадамжийг хөгжүүлэх олон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлэхийг зөвлөөд, эдгээр ажлуудад дүүргийн удирдлагын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлээ.

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.