БГД-ИЙН СПОРТ ХОРООНЫ ХАМТ ОЛОН ЗОЧИЛЛОО
Дүүргийн ИТХ-ын
дарга Б.Сэмжидмаа өнөөдөр /2023-01-20/ Г.Батбаяр
даргатай дүүргийн Спорт
хорооны баг хамт олонтой зөвлөлдөх уулзалт хийлээ.
Баянгол дүүргийн спорт хорооны шинэ байр 2022 онд ашиглалтад орж, тус хамт олон нэг
жилийн дотор чамгүй олон ажлыг
санаачлан, амжилттай зохион
байгуулсан байна.
Цаашид дүүргийн төдийгүй нийт
иргэдийн эрүүл амьдрах хэв маягт спортоор
дамжуулан эерэг нөлөө үзүүлэхэд зорин ажиллаж байгаагаа танилцуулсан.
2023 онд "Эмнээс татгалзаж эрүүл спортлог амьдрах” дадал зуршилыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөснийг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа сайшаагаад, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд онцгой үүрэгтэй сэтгэл гарган ажилладаг та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Дүүргийн удирдлагын хувьд аливаа санал санаачилгуудад мэдрэмжтэй хандаж, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээн хэлсэн юм.
Эрхэм Баянголчууд та бүхэн https://www.facebook.com/bayangol.sportcommittee цахим хаягаар холбогдож сургалтын хөтөлбөрүүдтэй танилцаарай.