ИТХ ДАРГА БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа шинэ 7 хоногийн эхний өдөр /2023-01-23/ уламжлал ёсоор Д.Энхтөр даргатай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хамт олныг хүлээн авч уулзлаа.
Газар зохион байгуулалтын алба 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, “Газрын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлдэг.
Тус алба нь Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцтай холбогдуулж газрын албаныхны ажил үйлчилгээнд техник, тоног төхөөрөмжийн хүртээмж дутагдалтай хэдий ч ард иргэдийн https://egazar.gov.mn/ системээс үйлчилгээ авах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хороод тус бүрт киоск машиныг байршуулж, ухаалаг утаснаас цахим үйлчилгээ авч сурах дадал хэвшлийг иргэдэд суулгахад анхаарч ажиллаж байгаагаа танилцуулсан.