ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДЛАА
Монгол Улсын засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны
дагуу орон гарсан төлөөлөгчийн нөхөн сонгуулийн товыг тогтоох зорилгоор
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 2023 оны ээлжит бус анхдугаар
хуралдаан өнөөдөр /2023-01-24/ боллоо.
Улмаар
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдсэн хуралдааны товыг 2023
оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 11:00
цагаас товлолоо.