ИТХ-ЫН ДАРГА СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр /2023-01-27/ Статистикийн хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзлаа.
Тэрээр энэ үеэр “Бодлогын байгууллагыг удирдан шийдвэр гаргахад дүүрэг орон нутгийн мэдээлэл судалгаа, статистик, дүн шинжилгээнд суурилсан арга зүй асар чухал. Тэрхүү шийдвэрээс хамаарч нийгмийн суурь асуудлуудад шууд нөлөө үзүүлдэг учраас миний хувьд хамгийн их мэдээлэл хүсдэг салбар маань Статистикийн хэлтэс. Тиймээс анхан шатны нэгж дээр үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудалтай танилцах, биднээс хамааралтай шийдвэрлэх боломжтой зүйлсийг эрэмбэлэх, ард иргэдийн ажил амьдрал, бизнес төлөвлөлттэй хамааралтай асуудлуудад статистикт суурилсан дүн шинжилгээ хийж байж шийдвэр гаргаж заншихыг бүх түвшинд анхаарууштай”-г онцолсон.
Хэлтсийн дарга Г.Чинжаргал анхан шатны нэгжээс ирж буй нэг тоо тус салбарын ажилд ямар чухал үнэ цэнтэй болохыг тодотгоод “2023 онд үндсэн үйл ажилллагааны зэрэгцээ олон нийтэд статистик мэдээллээ тархаах, иргэдийн тоо, статистик уншиж, хэрэглэж хэвшихэд дэмжлэг үзүүлэх цахим хичээл, хороодын холбогдох мэргэжилтнүүдийг танхимаар чадавхжуулах сургалт зохион байгуулахаар зорин ажиллаж байна” гэсэн юм.
“Статистик хөгжилд хөтлөгч хүч” уриатай салбарын хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг
хүсэн ерөөе.