Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД "ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД


Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас өнөөдөр /2023-03-10/ төлөөлөгчдөд зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

uploaded pictureИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн шийдвэрээр нийгэм, олон нийтийн сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах, хувь хүний сэтгэл зүйг дэмжих зорилгоор зөвлөгөө мэдээллийн танхимыг ажиллуулахаар болсон.

Тус шийдвэртэй холбогдуулж өнөөдөр ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн, Гэр бүл зөвлөхүйн ухааны магистрантур Ш.Чулуунцог “Гэр бүлийн боловсрол гэж юу вэ?” сэдвийн хүрээнд орчин үед олон улсад судлагдаж буй онол, статистик, практик хослосон анхны сургалтыг зохион байгууллаа. 

uploaded picture

Тэрээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийг сонгогдсон хорооддоо иргэд, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, зөв зүгт чиглүүлэх гарц хөтөч нь болж ажиллахыг уриалав.

uploaded picture

Төлөөлөгчдөөс сургалтыг “Сонирхолтой, үр өгөөжөөтэй, хүртээмжтэй, ач холбогдолтой байлаа” хэмээн дүгнээд цаашид гэр бүлдээ, хүүхдүүдэдээ, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүсэлт тавилаа.

uploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.