Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА
uploaded pictureuploaded pictureuploaded picture


Өнөөдөр /2023-03-24/ Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа.
Хуралдаанд:
✅ Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн дарга /Бэлтгэл хурандаа/ А.Батмөнх - Гамшиг ослын үеийн удирдлагын систем, газар хөдлөлт, газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ сэдвээр сургалт зохион байгуулж авах арга хэмжээний санал танилцууллаа.
✅ Онцгой байдлын хэлтсийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч хурандаа Г.Нэргүй- Зөвлөлийн гишүүдэд Стратегийн команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан мэдээ, мэдээлэл өглөө.
✅ Онцгой байдлын Хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ж.Алтантуяа - Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, Дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2023 оны төлөвлөгөөг танилцуулан зөвлөлийн гишүүдийн саналыг тусган төлөвлөгөөгөө баталлаа.
Зөвлөлийн дарга хуралдаанаас гаргасан зөвлөмжийг гишүүдэд танилцуулж, зөвлөлийн гишүүдэд холбогдох үүрэг даалгавар өглөө.


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.