"ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ" олгох сургалт амжилттай болж өнгөрлөө
2018 онд гарсан засгийн газрын 3 дугаар тогтоолыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны хурлын даргын 57дугаар тогтоолоор байгууллага дээрээ "Эцэг эхийн зөвлөл" байгуулах захирамж гаргасан билээ.
Уг захирамжийн зорилго нь: "Хүүхдүүдийн эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох орчныг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх" явдал юм.
Энэхүү зорилгын хүрээнд 2022 оны 5 сард БГДүүргийн хэмжээнд анхдугаар чуулган хийж, мөн дүүргийн бүх шатны боловсролын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцаж шийдвэрлэж болох алхмуудыг авч хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ удаад бид дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх асран хамгаалагчдад дээрх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын идэвхтэй хамрагдсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө шинэ мэдлэг мэдээлэл авч, үзэл бодлоо хуваалцан, дахин сонсож суралцмаар байна гэсэн хүсэлттэй байгаа нь тэр хэрээр хүн бүхэнд хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.