Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанд оролцвол зохих 38 төлөөлөгчөөс 33 төлөөлөгч ирснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хуралдааныг нээж эхлүүлэв.

Хурлын хэлэлцэх асуудалд нэр бүхий 15 төлөөлөгч Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр санал өргөн барьсныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь хэлэлцэн дэмжлээ. 

Ээлжит хуралдаанаар мөн дараах асуудлуудыг хэлэлцэж батлав. Үүнд:

Хэлэлцэх асуудал:

1.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2.    Төлөөлөгч огцруулах тухай

3.    Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай

4.    “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай

5.    Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай;

Танилцах асуудал:

1.    Гадаад томилолтын тайлан танилцуулах тухай

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.