ФОТО: “Гэр бүлийн боловсрол олгох” ээлжит сургалтад 95 дугаар цэцэрлэгийг хамрууллаа
Засгийн газрын 2018 оны гуравдугаар тогтоолд үндэслэн ИТХ-ын даргын 2021 оны 57 дугаар тогтоолоор “Эцэг эхийн зөвлөл” байгуулах захирамж гарсан. Энэ дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаа Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтад хамрууллаа.