Mэдээ, мэдээлэл

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
Засгийн газрын 2018 оны гуравдугаар тогтоолд үндэслэн ИТХ-ын даргын 2021 оны 57 дугаар тогтоолоор “Эцэг эхийн зөвлөл” байгуулах захирамж гарсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Ээлжит сургалтад энэ удаа Математик, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн захирал, багш нарыг хамрууллаа.

Сургалтын үеэр тус сургуулийн захирал, багш нар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийллээ. Мөн хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд юунд анхаарах нь чухал гэдгийг онцлов. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр цаг, зав гарган сургалтад идэвхтэй хамрагдсан багш сурган хүмүүжүүлэгч болон тус сургуулийн захирал Ш.Арслан танд талархал илэрхийлье.

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.