Mэдээ, мэдээлэл

ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тийболын спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд Найрамдах Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монголын Тийболын үндэсний холбоо гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр талуудын боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өсвөр үеийн хүүхэд залууст багаар ажиллах чадвар суулгах, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.