БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.МЯГМАРСҮРЭН, Г.ӨСӨХБАЯР НАР 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр нар 21 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, тус хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг тайлагналаа. БГД-ийн 21 дүгээр хороонд 2022 онд дараах ажлуудыг хийжээ.
• 640-р худаг
• 278-р цэцэрлэгийн орчны тохижилтын ажил
• Үерийн далангийн явган хүний гүүр барих ажил
• Гэрэлтүүлэг, камержуулалт
• Гудамжны гэрэлтүүлгийн ажил
• Горькийн 18-21-р гудамж хүртэлх авто замын зураг төслийн ажил
• 28-р гудамжны тохижилтын ажил зэргийг хийсэн байна.
Түүнчлэн 2023 оныг дуустал хийх ажлын талаар танилцууллаа. Тодруулбал, Гудамжны гэрэлтүүлэг сайжруулах, Сайн ломбардаас дээшээ өгсөх замын тохижилтын ажил, Горькийн 24-р гудамжнаас 146-р сургуулийн хойд талын гудамжны тохижилтын ажил, Явган замын тохижилтын ажил, Горькийн 17 дугаар гудамжны айлын чөлөөлсөн газарт авто зам хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр “Эрүүл орчин зөв ахуй” ТББ-ын тэргүүн С.Энхтайван Хог хэрхэн ангилан ялгах, өвлийн хүлэмжийн угсардаг лего хана хийх, Монгол гэрийг иж бүрэн дулаалах, Монгол гэрийн халаалтын шинэ шийдэл, хүлэмж ашиглан орлоготой болох боломж зэрэг сэдвүүдээр сургалт, танилцуулга хийсэн байна.