Mэдээ, мэдээлэл

“Экологийн боловсрол-2023” уралдаан зарлалаа

“Экологийн боловсрол-2023” уралдаан зарлалаа

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн харьяа ЕБС-иудын дундЭкологийн боловсрол-2023” уралдаан зарлалаа.

Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү уралдаан 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Уралдааныг таван төрлөөр явуулж шалгаруулна. Үүнд,

-Сурагчдын оролцоо бүхийЭко бүлгэмбайгуулах

-Экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах

-Сурагчдын дундБайгаль, эх дэлхийгээ хэн сайн мэдэх вэсэдэвт уралдаан зохиох

-Байгалийн ухаан, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах ёс заншлын чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл бүхий булан байгуулах

-Мод тарих, арчлах, ургуулах талаар сурагчдад үе шаттай мэдлэг олгох ажлыг зохион байгуулах

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.