Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Баянгол дүүргийн ажил хэрэгч залуучуудын уулзалт өнөөдөр /2024.02.07/ боллоо.  ✅️Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Батдорж,  Үндэсний статистикийн газрын газрын дарга Ч.Содном нар оролцож, нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцооны талаар мэдээлэл өгөв. 

✅️Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, “Залуучууд бол улс орны хөгжлийн түүчээ байдаг. Энэ ч утгаар бид залуучуудаа бүх талаар дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, үзэл бодлыг нь сонсох, хүндэтгэх, санал санаачлагыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллах нь чухал” гэдгийг онцолсон юм.  

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.