БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн манлайлагч эмэгтэйчүүтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, санал солилцлоо. Уулзалтад эмч, багш, сэтгүүлч, цагдаа, онцгой байдал, ТҮК, урлаг соёл, спорт, ЖДҮ, бизнесмэн зэрэг салбар салбартаа ажил хөдөлмөр, боловсрол мэдлэг, ур чадвараараа манлайлж, дүүрэг төдийгүй улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 24 манлайлагч эмэгтэй оролцов.