ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Өлзийнаран
2024/12/25-ны өдөр тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг хуралдуулж харьяа газар, хэлтсийн удирдлагуудын тайлан мэдээг сонслоо.
Мөн 2024 оны батлагдсан төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг үр дүнтэй, идэвх санаачилга гарган шуурхай зохион байгуулж ажилласан газар, хэлтсийн алба хаагчдыг шагнав.
Зөвлөлийн гишүүн байгууллагууд:
- Баянгол дүүргийн Засаг дарга
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
- Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий Прокурор
- Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
-Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга
-Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга
-Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга
- Баянгол дүүргийн ЗДТГ-ын гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга
- Баянгол дүүргийн ЗДТГ-ын хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга
- Баянгол дүүргийн ЗДТГ-ын боловсролын хэлтсийн дарга
-Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга
-ШШГЕГ-ын Харьяа цагдан хорих 461-р хаалтта хорих ангийн дарга
-ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга
-Экологийн цагдаагийн газрын дэд дарга
-Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, албан хаагчдадаа ажлын амжилт хүсье.