Төмөрбаатарын Ууганбаяр төлөөлөгч хорооныхоо амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 10 өрхөд хүнсний тусламжийн багц түгээн, сэтгэлийн дэм үзүүлэв
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч миний бие хорооныхоо амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 10 өрхөд хүнсний тусламжийн багц түгээн, сэтгэлийн дэм үзүүлэв. Хүнсний тусламж авсан 10 өрхийн хувьд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан ажил нь зогсож, өрхийн орлогогүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй асаргаатай хүнтэй гэх зэрэг хүндэтгэж үзэх шалтгаантай өрхүүдийн төлөөлөл юм.