Зураг түүх өгүүлрүүн
Нийслэл хүрээ /1706-1912/
1912 онд Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл
хүрээ” хэмээн зарласнаар Их хүрээ Монголын ард түмний тусгаар тогтнолын
томоохон илэрхийлэл, баталгаа болсон юм. Нийслэл хүрээ нь Зүүн хүрээ ба Гандан
хэмээх лам нарын хороолол, зүүн болон баруун өмнөд хороо, харчууд гэсэн
монголчуудын суудаг хороолол, баруун, зүүн дамнуурчин, Маймаа хот хэмээх хятад
хороолол, консулын дэнжид байршин суудаг Орос хороолол, Богд гэгээний Өндгөн
сүргийн нутаг хэмээх тусгай нутаг бэлчээр дэх хааны орднууд гэсэн хэсэгт
хуваагдаж байжээ.
Гандангийн дэнж /1920-1924/
Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж
гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд Тавдугаар
Богд Жавзандамба хутагтын зарлигаар.
Их хот мандлын сүм байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд
юм. Богд хаан буюу Наймдугаар Богд
Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд
80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурхныг
бүтээж залсан байна.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд
хийдийг хааж, ЗХУ руу бурхныг авч одсон юм. 1944 онд
хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын
хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.
Ардчилалд шилжсэний дараа ард түмний
хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээж залсан.
Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн
Чойжамц.
500 айл /1975-1980 /
4-р хороолол /1985-1990/
Өргөө кино театр /1989-1990/