Гадаад харилцаа
Баянгол дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, бүтээн байгуулалтыг дүүрэгтээ цогцлоох ажилд анхаарч гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд гадаад дотоодын төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж эрчимтэй ажиллаж байна.
Баянгол дүүрэг нь ОХУ-ын Улаaн-Үүд хоттой, ХБНГУ-ын Бранденбүрг мужийн Даме-Шпреевалд дүүргийн Шойнефелд хороотой, БНСУ-ын Сөүл хотын Чунг-Гу дүүрэгтэй, БНСУ-ын Сөүл хотын Со-Чон дүүрэгтэй, БНСУ-ын Сөүл хотийн Сон-Дунг дүүрэгтэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Вүюань дүүрэгтэй, Түрк Улсын Анкара хотын Алтиндаг дүүрэгтэй, БНВУ-ын Ханой хотын Бави дүүрэгтэй, Япон Улсын Шизоука мужийн Шимада хоттой өнөөг хүртэл найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү харилцааг бид улам бататган эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгэм, эдийн засгийн төдийгүй бусад олон салбарыг хамруулан шинэ түвшинд үр ашигтай хамтран ажиллаж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Улс, хот, дүүрэг, хороо | Санамж бичиг байгуулсан огноо | Зорилго/Үр дүн | |
1 | ОХУ-ын Улаан-Үүд хот | 1997 | Иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгооний хөнгөлөлттэй хөтөлбөр, туршлага солилцох уулзалт-семинар хамтран зохион байгуулсан. |
2 | ХБНГУ-ын Бранденбүрг хотийн Даме-Шпреевалд дүүргийн Шойнефелд хороо | 1998 | Хоёр улсын түүх соёл, уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласан. |
3 | БНСУ-ын Сөүл хотийн Чунг-Гу дүүрэг | 1998 | Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаа, сайн дурын нийгмийн үйлчилгээний туршлага судлах хөтөлбөр, төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх солилцооны хөтөлбөр хамтран боловсруулж ажилласан. |
4 | БНСУ-ын Сөүл хотийн Со-Чон дүүрэг | 2015 | |
5 | БНСУ-ын Сөүл хотийн Сон-Дунг дүүрэг | 2018 | |
6 | БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Вүюань дүүрэг | 2007 | Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч иргэдийг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. |
7 | Түрк Улсын Анкара хотийн Алтиндаг дүүрэг | 2008 | Хот тохижолт, гудамж талбайн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг сайжруулах, харилцан туршлага солилцох хөтөлбөр боловсруулсан. |
8 | БНВУ-ын Ханой хотийн Бави дүүрэг | 2010 | Хоёр улсын түүх соёл, уламжлалт ёс заншлыг сурталчлан таниулах, туршлага солилцох, хамтын ажиллагаа зохион байгуулсан. |
9 | Япон улсын Шизоука мужийн Шимада хот | 2016 | Спорт, урлагын наадам тэмцээн, сурагч солилцооны хөтөлбөр, байгальд ээлтэй технологийн хамтын ажиллагаа зохион байгуулсан. |