Багшаа дэмжье Цахим хичээлийн Data
БАЯРЛАЛАА
Багшаа дэмжье Цахим хичээлийн Data УРИАЛГА зорилгоо 100% биелүүлж дүүргийнхээ 3014 багш, 2550 төгсөх ангийн сурагчдын дата эрхийг шийдэж чадлаа.
Уриалгад нэгдэж, хамтран ажилласан НИТХ төлөөлөгч Ч.Мэндбаяр, Г.Гангамөрөн, Д. Ихбаяр, Дүүргийн төлөөлөгч П. Өлзийнаран болон Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдэн ажилласан үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Gmobile, Mobicom, Unitel компаниуд, ААН, иргэддээ ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. Цаашид нийгмийг гэрэлтүүлэх олон зөв ажлыг хамтран зохион байгуулж, хамтын ажиллагаа маань улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.