Mэдээ, мэдээлэл

“ХАМТДАА ХАЙРЛАЯ, ХАМТДАА ХАМГААЛЪЯ” сошиал уралдааныг зарлаж байна.

“ХАМТДАА ХАЙРЛАЯ, ХАМТДАА ХАМГААЛЪЯ” сошиал уралдааныг зарлаж байна.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэстэй хамтран Коронавирус /COVID 19/ цар тахлын улмаас бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан “ХАМТДАА ХАЙРЛАЯ, ХАМТДАА ХАМГААЛЪЯ” сошиал уралдааныг зарлаж байна.

Уралдааны гол зорилго хүүхэд, багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, эрсдэлээс сэргийлэхэд оршино.

Уралдаан нь 3 насны ангиллаар зохион байгуулагдана. Үүнд:

·         2-10 нас ХАМТДАА ХАЙРЛАЯ /гар зургийн уралдаан/,

·         11-14 нас ХАМТДАА ХАМГААЛЪЯ /шүлгийн уралдаан/,

·         15-18 нас ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ /эссэ бичлэгийн уралдаан/

Уралдааны материалыг https://www.facebook.com/bgdfcy фэйсбүүк хуудас болон bayangol@fcy.gov.mn цахим хаягаар 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээж авч, олон нийтийн сүлжээнд байршуулан хамгийн их хандалт авсан бүтээлийг шалгаруулна.

            Уралдаанд ирсэн бүтээл бүрээр үзэсгэлэн гаргах бөгөөд насны ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Эцэг, эхчүүд  та бүхэн хүүхдүүдтэйгээ хамтран энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ. 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.