Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 57-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 57-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

Дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан, хоёр сар орчим үргэлжилсэн “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл 57-р цэцэрлэгийн хамт олон нэгдлээ.uploaded pictureТус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа: “Бид энэхүү материалийг худалдан авч, эмнэлгийн оронд ашиглах зориулалтаар эсгэж, 18 ширхэг эсгий гудас, 6 ширхэг дулаан хөнжлийг оёж ирлээ. Манай цэцэрлэгийн “Үйлдвэрчний эвлэл” хамт олноосоо хуримтлал үүсгэхийн зэрэгцээ, сайн дураар хандив өгсөн багш, ажилтнуудын маань сэтгэлийн бэлэг 1 сая 24 мянган төгрөгийн өртгөөр энэ бүхэн маань бүтсэн.

Бидний сэтгэлээ шингээн урласан энэ дулаан хөнжил, гудас эмчилгээ хийлгэж буй хүмүүст тухтай, таатай мэдрэмж төрүүлнэ гэдэг итгэлтэй байна. Мөн аяны хаалтын өдөр амжиж нэгдсэндээ баяртай байна. Та бүхэн зохих эмнэлэгт хуваарилж өгнө үү” хэмээн хүссэн юм.
Аянд нэгдсэн 57-р цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье!

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.