Гадаад харилцаа

ХБНГУ-ын 2021 оны Бүндестагын ээлжит сонгууль

ХБНГУ-ын 2021 оны Бүндестагын ээлжит сонгууль

2021 оны 09 дүрээр сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Бүндестагын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Албан ёсны урьдчилсан дүнгээр Германы Социал Демократ Нам (SPD) ялалт байгуулав. Гэсэн хэдий ч Холбооны kанцлераар 16 жил ажилласан Ангела Меркелийн залгамжлагч хэн байх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Ирэх долоо хоногоос улс төрийн намууд эвсэл байгуулах хэлэлцээрүүдийг хийх болно. Сонгуулийн дүнгээс харахад анх удаа гурван намын эвслийн засгийн газар байгуулагдах нөхцөл бүрдэж байна гэж судлаачид үзэж байна. Засгийн эрх баригч шинэ эвсэл нь Холбооны шинэ канцлерыг сонгоно. 

uploaded picture
Христийн Ардчилсан Холбооноос (CDU/CSU) сонгогдож сүүлийн 16 жил Германы засгийн эрхийг барьсан хүн бол хатагтай Ангела Меркел. Герман улсыг Европын холбооны хамгийн үр өгөөжтэй эдийн засагтай улс байлгахад 16 жил тасралтгүй хүчин зүтгэсэн хатагтай Ангела Меркель дахин нэр дэвшихгүйгээ нийтэд зарласан. Тэрээр 2007 оны Германы болон Европын эдийн засгийн хямралыг амжилттай даван туулж ямагт хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхийг эрхэмлэсэн байдаг. Түүний дараа ямар Канцлер Холбооны засгийн эрхийг авч улсаа удирдах нь дэлхийн анхаарлын төвд байна.

 Ангела Меркелийн дараах Герман Улс

  Социал Демократууд (SPD) хамгийн их санал авсан гэдгээрээ эдгээр 2 намтай эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт орно. Ногоон нам (Greens) нь төлөвлөж байсан 20 хувьдаа хүрч чадаагүй ч тэд түүхэндээ авч байгаагүй саналаар 3 дахь хүчин болоод байна. Үйл явдал хэрхэн өрнөж хэн kанцлер болох вэ гэдэгт тун сонирхолтой байна.

 

Христийн Ардчилсан Холбооны намын дарга, Канцлерт нэр дэвшигч А.Лашет Ногоон нам болон Чөлөөт Ардчилсан намтай эвслийн хэлэлцээрт орохоо мэдэгдлээ.

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.