Mэдээ, мэдээлэл

Нийслэлийн шилдэг өрх шагналаа гардлаа

Нийслэлийн шилдэг өрх шагналаа гардлаа
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.
Баянгол дүүргийн есдүгээр хорооны өндөр настан А.Батцэрэнгийн гэр бүл шалгарч хөрсний бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулж 500 гаруй мод, жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулалт хийснээрээ шалгарчээ. Өндөр настан А.Батцэрэнгийн гэр бүл үр хүүхдээ амьдралын ухаанд сургахын зэрэгцээ нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулсанд халуун баяр хүргэе.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.