Mэдээ, мэдээлэл

СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


“Багийн хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтын үр дүнг хэлэлцэх эхний бүлгийн цахим хурал болж өндөрлөлөө.

uploaded picture

Хуралд дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ийн дарга А.Уранбилэг, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа нар дүүргийн 13 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцов.

uploaded picture


Хороодын төрийн албан хаагчдыг чадавхжуулах “Багийн хамтын ажиллагааны үр нөлөө” сургалт 2021 оны 10 дугаар сарын 27-ноос эхэлж, 275 төрийн албан хаагч хамрагдаад байна.

Сургалтын явцад хороод тус бүрээс “Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх”-д чиглэсэн санал авч, тэдгээрийг үндсэн 15 чиглэл болгон нэгтгэж танилцууллаа.

uploaded picture

Хэлэлцүүлгээр санал санаачилгуудаа эрэмбэлсэн байдал, стратеги төлөвлөгөө боловсруулах, туршлага солилцох асуудлуудыг ярилцаж, зарим хороо олон улсын төсөлд хамрагдах хүсэлт гарган, сургагч багшаас зөвлөгөө мэдээлэл авч, эргэх холбоотой ажиллахаа илэрхийлсэн нь сургалтын үр өгөөжийг тодорхойлж байна.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.