Mэдээ, мэдээлэл

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Гадаад харилцааны яамнаас Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, орчуулагч нарт гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн талаар мэдээлэл өгөх, дипломат албаны нарийн дэг жаягийг танилцуулах, улмаар гадаад харилцааны чиглэлд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой олон талт сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Хэвлэлийн зөвлөх Ю.Шүрэнцэцэг, Ажлын албаны гадаад харилцааны мэргэжилтэн Эдвард Фон Штернберг, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Баянзул нар хамрагдав.
Сургалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж "Гадаад харилцааны яам нь орон нутаг, нийслэл дүүргийн төрийн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдэд нэг цонхны бодлогоор мэдээ мэдээллийг хүргэж түгээж ажиллах"-ыг чухалчиллаа. Сургалтаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий, Ахмад дипломат, Элчин сайд О.Дамбийням, МУИС-ын багш доктор Д.Долгорсүрэн нар “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн байдал”, “Гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хэл найруулга”, “Дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс”, “Гадаад харилцаа ба хэвлэл мэдээллийн харилцаа” сэдвээр мэдээлэл өглөө.
uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.