Баянгол дүүргийн эрт илрүүлгийн шинжилгээний нээлтийн арга хэмжээ боллоо
Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ахмад, хүүхдийн эмнэлэг дээр Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээг нээж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон албаны хүмүүс иргэд оролцлоо.
Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшийн 5 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хуваарь гаргаж иргэдээ хамруулан оролцуулж байгаагаараа онцлогтой юм.
Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай.