Mэдээ, мэдээлэл

БАГШИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

БАГШИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021- 2022 оны хичээлийн жил ковидтой хэдий ч Багш нараа хөгжүүлэхэд анхаарч өгөөч гэсэн маш олон багш нарын санал хүсэлт мөн сургалтыг чанаржуулахад анхаарья өөрийн бодолдоо тээж явдаг нэгхэн хэсэгтээ хөтлөгдөн гарц гаргалгаа хайж Багшийн чадвар бэхжүүлэх тэтгэлэгт аялал үе шаттай уралдааныг ЕБС, СӨБ- н багш нарын дунд зарлаж амаргүй цаг үеийн дундуур / хөл хорио, хязгаарлалт/ урт удаан хугацааг даван туулж хил гааль нээгдэхийг хүлээн дүнгээ гаргасан. Амралтынхаа дундуур Шилдэг 10 багш нартайгаа хамт явж дараа дараагийн багш, сурагчиддаа шинэ гарц нээсэн олон олон уулзалтуудыг хийснээр хөтөлбөрийн маань эхний шат амжилттай өндөрлөж байгаад баяртай байна.
Бидэнд маш олон боломж гарц нээгдсэн шүү гэж БГД- ийнхээ нийт багш нарт дамжуулья.
Бүх зүйл зөвхөн таниас…

Бид амалсан бол хийнэ
Бидэнд хэлбэр хэрэггүй
uploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.