Mэдээ, мэдээлэл

БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА

БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА

Баянгол дүүргийн харъяа төр, хувийн хэвшлийн ЕБС болон СӨБ-ын байгууллагын нийт багш, удирдлагуудын дунд “Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдаан-II”-ы сэдэв зарлагдлаа. 

“БАГШ МИНИЙ АМЬДРАЛ, БАХАРХАЛ” сэдэвт эсээ бичлэгийг 500-700 үгэнд багтаан заагдсан хугацаанд /2022 оны 11 дүгээр сарын 5аас 25-ны хооронд p.munkhulzii@gmail.com хаягаар ирүүлнэ үү. 

Энэ жил 15 багшийг шалгаруулах бөгөөд шилдэгийн шилдэг 5 багш богино хугацаагаар туршлага судлах сургалтад, шилдэг 10 багш сайн туршлага арга зүйгээс суралцах аялалд /100% тэтгэлгээр/ хамрагдана. 

Уралдаан: Эсээ бичлэг, илтгэх ур чадвар гэсэн үе хоёр шаттай үргэлжилнэ.

Эрхэм багш, удирдлагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна. 

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд 2021 онд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг анх зарласан юм. 

Үүнд дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, эхний 80 бүтээлийг батламжлан, шилдэг 20 оролцогч 2-р шатанд илтэл хэлэлцүүлснээс, 10 багш ур чадвараараа шалгарч 100 хувийн аялалын тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн болж байв. 

Аялалын баг цар тахлын хөл хорио тавигдсан 7-р сард БНСУ-ын Дэжон хотын Ханбад их сургууль болон ЕБС-иудад зочлон, тус улсын боловсролын байгууллагуудын арга туршлагаас суралцаж, эх орондоо ирээд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү аялалын тэтгэлэгт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа шийдвэрлэсэн.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.