Mэдээ, мэдээлэл

ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангаж байна /2022-11-21/.

Түүнчлэн 2023 онд дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж олон нийтээс санал авах уулзалт хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

uploaded picture

Энэхүү үйл ажиллагаа хуваарийн дагуу 12 дугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хороодын Засаг дарга нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хороод тус бүрээс сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд зорин ажиллаж байна.

Мөн уулзалтад БГД-ийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож иргэдийг холбогдох мэдээллээр хангалаа.

uploaded picture

Өнөөдөр Баянгол дүүргийн 1, 2 р хорооны иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож 1-р хорооноос сонгогдсон ДИТХ-ын Төлөөлөгч Ө.Ууганжаргал, Ү.Батбаяр, Засаг дарга Н.Мөнхтунгалаг нарын 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилсан.

uploaded picture

Энэ үеэр 1-р хорооны иргэдийн төлөөлөл н.Алтанцэцэг: Манай хороонд Төмөр зам байршдаг, жуулчдын өргөнөөр зорчдог бүс атал хорооны өнгө үзэмж муу байна. Дутуу баригдаж хэдэн жилийн нүүр үзсэн Мусалман шашны сүмийг буулгах, орон сууцны дулаалгын асуудал, гудамж талбайд мэдээллийн гэрэлт самбар байршуулах, хог тээвэрлэлтийн асуудалд анхаарал хандуулж, шаардагдах төсөв мөнгийг боломжит хэлбэрээр шийдвэрлэж өгөх шаардлагатай байна  гэсэн хүсэлтүүдийг хэлж байв.

uploaded picture

Мөн 2 дугаар хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Д.Мөнхбаатар, Засаг дарга Д.Амартогтох нар тайлан мэдээллээ танилцуулсан. Иргэдээс ЕБ-ын 51-р сургуулийн Үдийн хоол чанарын шаардлага хангахгүй байгаа талаар гомдол, хог тэвээрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгнө үү, хорооны нутаг дэвсгэрт нохой салхилуулах зориулалтын талбай гаргах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг хэлж байлаа.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.