Mэдээ, мэдээлэл

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.18 , 41.2.2 -т заасныг тус тус үндэслэн Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороодод хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
uploaded picture
Өнөөдөр /2021-11-22/ ДИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатар дүүрэгт болон 3-р хороонд 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бусад хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдэд танилцуулж, холбогдох асуултад хариулт өглөө.
Баянгол дүүргийн 3-р хорооны иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож ХҮН-аас сонгогдсон ДИТХ-ын Төлөөлөгч Н.Энхчимэг 2021-2022 оны ажлын тайлангаа танилцуулсан юм.
uploaded pictureТус хороо хүн амын төвлөрөл нягтарлаас шалтгаалж 3, 26 хороо болж хуваагдан, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаатай холбогдуулж 3-р хорооны засаг дарга н.Болормаа, 26-р хорооны засаг дарга Б.Содончимэг нар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн 4-р хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Ж.Баатар, Б.Алтанцэцэг, 4-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Элбэгзаяа, 27-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Жаргалсайхан нар хороодын иргэдтэйгээ уулзлаа.
uploaded pictureБГД-ийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд эдгээр уулзалтад оролцож чиглэлийн дагуу иргэдийг мэдээллээр ханган ажилласан.
uploaded pictureДээрх хороодоос 70 гаруй иргэд Төлөөгч, дүүргийн мэргэжилтнүүдээс бүрэн дүүрэн хариулт авч, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.
uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.