Mэдээ, мэдээлэл

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал /өнөөдөр / 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:30 цагт танхимаар хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нэгдүгээр улирлын ээлжит хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас товлолоо.
Нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
✅ Хэлэлцэх асуудал
1.“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай;
2. Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай;
3.Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
4.Хороодын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай;
5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
6.Төлөөлөгч огцруулах тухай;
✅ Танилцуулах асуудал
1.Шинээр байгуулагдсан хороодын үйл ажиллагааны тухай;
2.Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тухай;

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.