Mэдээ, мэдээлэл

“Гэр бүлийн боловсрол олгох” ээлжит сургалтад 95 дугаар цэцэрлэгийг хамрууллаа

“Гэр бүлийн боловсрол олгох” ээлжит сургалтад 95 дугаар цэцэрлэгийг хамрууллаа

Засгийн газрын 2018 оны гуравдугаар тогтоолд үндэслэн ИТХ-ын даргын 2021 оны 57 дугаар тогтоолоор “Эцэг эхийн зөвлөл” байгуулах захирамж гарсан. Энэ дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаа Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтад хамрууллаа.

uploaded picture   Гэр бүлийн боловсрол нь хүний насан туршдаа эзэмших боловсролын нэг юм. Хүүхдүүд тогтвортой, зөв харилцаатай гэр бүлд амар тайван аж төрж, хөгжиж боловсроход шаардлагатай мэдлэг чадварыг гэр бүлийн боловсролоос олж авдаг. Энэ ч утгаараа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг хамтад нь сургалтад хамруулж байгаа юм. Сургалтын үеэр гэр бүлийн боловсролд тулгамдаж буй асуудал болон хүүхдүүдийн эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох орчныг хэрхэн бүрдүүлэх гэх мэт олон асуудлаар мэдээлэл солилцов.

Ээлжит сургалтын гол зорилго нь хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө эцэг эхчүүдийн зүгээс юу мэдэх, юу хийх ёстой талаар нэгдсэн цогц ойлголт өгснөөр хүүхдийг дэмжих, төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэж буй. Сургалтад хамрагдсан багш, эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, үлгэр дуурайллаас гадна гэр бүлийн боловсрол өндөр байх нь чухал гэдгийг ойлгуулсан, шинэ мэдлэг мэдээлэл авч, үзэл бодлоо хуваалцсан, дахин сонсож суралцмаар сургалт боллоо хэмээн онцолж байлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture




Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.