Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын сэт хэрэглэлийг тавдугаар сарын 05-ны өдөр гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэг хамрагдсан юм.
Сэт хэрэглэл гардуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.