Mэдээ, мэдээлэл

“НАЙРАМДАЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ, 200 ГАРУЙ МОД ТАРИЛАА

“НАЙРАМДАЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ, 200 ГАРУЙ МОД ТАРИЛАА
Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл нийгмийн хариуцлагын хүрээнд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх,тохижуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Уг ажлыг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулж байгаа билээ.

Иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчинг бүрдүүлэхэд ногоон байгууламж хамгийн чухал. Тиймээс бүтээн байгуулалтын ажлын эхлэл нь 200 гаруй мод тарих үйл ажиллагаа байлаа.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.СэмжидмааШинийн 8-ны билэгт сайн энэ өдөр бид бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, хүрэлцэн ирж мод тарьж буй та бүхэн түүхэн үйл явдлын гэрч болж байна.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021,2022 онд 5 га талбайд дөрвөн удаа мод тарьж байсан. Харин өнөөдөр тав дахь удаагаа Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр ийнхүү 200 гаруй мод тарьж байна.

Энэ цэцэрлэгт хүрээлэн хүн бүрийн ирж зочилдог, амардаг, тав тухыг мэдэрдэг, найзуудтайгаа тоглож наадаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн ая тухтай орчин байх болнохэмээн онцлов.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.