Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТИЙБОЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТИЙБОЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөх тоглох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой спорт бол Тийбол.

Баянгол дүүргийн аварга шалгаруулах Тийболын анхдугаар тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, хүүхэд багачууд нэгнийгээ хүндэлж, нөхөрсөг өрсөлдөн, хурд хүч, авхаалж самбааг сорьж, эцэг эхчүүд, дасгалжуулагч багш нар найрсаг харилцаа, зөв хандлага, зөв өрсөлдөөнтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү спортыг Баянгол дүүрэг бусад дүүргээ түүчээлэн анхдагч болон хөгжүүлж байгаа билээ.

Дүүргийн аварга шалгаруулах Тийболын анхдугаар тэмцээнд нийт 11 баг тамирчид оролцсон юм.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.