Төлөөлөгчдийн мэдээ

22 дугаар хорооны Агваанбаярын Ганболд төлөөлөгчийн КОВИД19- цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд оруулсан хувь нэмэр.

22 дугаар хорооны Агваанбаярын Ганболд  төлөөлөгчийн КОВИД19- цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд оруулсан хувь нэмэр.
КОВИД19- цар тахлын эсрэг миний оруулсан хувь нэмэр...

Би баян тарган боломжтойдоо биш, нэр хүнд олох гэсэндээ бүр биш, өчүүхэн ч гэсэн байгаа бүхнээрээ туслачих юмсан гэсэн чин сэтгэл минь билээ. Төсвийн цалинтай, төрийн албан хаагч миний сэтгэлийн энэ санаачлагыг найз нөхөд, ажлын болон анги хамт олон, бөхчүүд маань дэмжиж хариу нэхэхгүй, бага ч болов тусламжийг хэрэгтэй хүмүүсд нь хүргэж ажиллажээ...
☆ Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ,ТВ5 сэтгүүлч Доржбат, Д.Пүрэвсүрэн нартай хамтарч өөрийн зохион байгуулдаг уламжлалт халз барилдаанаа анх удаа онлайнаар зохион байгуулж, бөхчүүдээ төлөөлж харцага, начингуудтай хамт орлогоос ХӨСҮТ- ийн ажилчдад хандив өглөө.
☆ Баянгол дүүргийн ГБХЗХХ-ийн даргаар ажиллаж байхдаа хамт олонтойгоо цалингаасаа дүүргийн онцгой комиссд хандив өргөж, бусдыгаа уриаллаа.
☆ Төрсөн нутаг Архангай аймгийн Батцэнгэл суманд ковид илэрсэнтэй холбогдуулан нутгаа гэсэн сэтгэлтэй залуучуудтай хамтран аян санаачилж, ангийн найзуудынхаа хамт тусламжий
н аянд үлгэрлэж оролцлоо.
☆ Хорио цээрийн онцгой дэглэм тогтоож,хатуу хөл хорио тогтоосон энэ үед сонгогдсон ТӨЛӨӨЛӨГЧ-ийн хувиар 22-р хороондоо маск , дархлаа дэмжих витамин, ялангуяа тусламж дэмжлэг нэн шаардлагатай амьдрах нөхцөл байдал хүнд байгаа зарим өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж ажиллаж байна. Цаашдаа ч чадлаараа тусалсаар байх болно.

Монгол хүн бүр эрүүл жаргалтай, элэг бүтэн байх болтугай .

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.